Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанкны ТУЗ-н бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон талаарх мэдэгдэл

2012 оны 5 дугаар сарын 24 ны өдөр ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн хувь нийлүүлэгчдийн жилийн тайлангийн хуралдаанаар Биндэръяагийн Саран нь ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр албан ёсоор сонгогдож үүрэгт ажлаа нэр төртэйгөөр хүлээн авсан тухай мэдэгдэж байна.

Б.Саран нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 30 жил ажилласан арвин туршлагатай бөгөөд тэрээр Монгол Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Капитрон Банкинд тус тус ажиллаж байжээ. Тэрбээр Дэлхийн Банкны хувийн хэвшлийг хөгжүүлэх зээлийн хоёрдугаар хөтөлбөрийн Төсөлийн зохицуулагчаар томилогдон ажиллаж байв.

ХасБанкны ТУЗ-н гишүүд хатагтай Б.Саранд Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүссэн байна.

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-н дарга Ч.Ганболд, ХасБанкны Гүйцэтгэх Захирал бөгөөд ТУЗ-н гишүүн Д.Бат-Очир, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Захирал М.Болд, П.Эрдэнэжаргал, Майкл Мадден, Арвид Түэркнер, Ричард Ранкен, Сара Джари гэсэн гишүүд болон Б. Саран гэсэн хараат бус гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.