Барилгын засвар, сайжруулалт (цахилгааны хувьд)
| Цахилгаан утас солих; Трансформатор солих; Цахилгааны тоолуур; Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг (LED, CFL гэрэл);
|
Барилгын засвар, сайжруулалт (барилгын бүтцийн хувьд)
| Барилгын дулааны шугам сүлжээг сайжруулах; Эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал болон барилгын дулаалгын материал; Дулаан дамжуулах шугамын дулаалга/сайжруулалт; Дулааны хэмнэлттэй вакум цонх, хаалга; Гэрийн дулаалга.
|
Эрчим хүчний хэмнэлттэй сууц, барилга
| Эрчим хүчний хэмнэлтийн паспорт нь А, В, С ангиллын аль нэгд багтаж буй хашаа байшин, амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байр барих
|
Халаалт, хөргөлтийн систем
| Халаалт, халуун ус, хөргөлт, агаар сэлгэлтийн системийн автоматжуулалтын тоноглол; Heat only boiler буюу усан халаалтын зуух засаж сайжруулах болон солих; Эрчим хүчний хэмнэлттэй зуух; Эйр кондейшн сайжруулах болон солих; Дулааны тоолуур; Цахилгаан болон дулааныг хосолсон байдлаар (co-generation) гаргах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах; Тригенераци /дулаан, хөргөлт, цахилгаан хамт үйлдвэрлэх/ шийдэл.
|
Тоног төхөөрөмжийг солих/шинэчлэх
| Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр солих; Боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл: - Усны хэмнэлттэй тоног төхөөрөмж - Хаягдал усаа дахин ашиглах төхөөрөмж Супермаркет, худалдааны төвүүд болон агуулахад ашиглах зориулалттай хөлдөөгч, хөргөгчийн систем; Эрчим хүчний хэмнэлттэй ахуйн цахилгаан хэрэгсэл.
|
Дулааныг эргүүлэн ашиглах/ Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх
| Агаарын дулаан эргүүлэн ашиглагч дулаан солилцуур (heat recovery), илүүдэл дулааныг цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч болгон ашиглах; Хог хаягдал эсвэл био массыг бүрэн шатааж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх; - Био массаас газ үйлдвэрлэх.
|
Сэргээгдэх эрчим хүч/ Эрчим хүчний бусад эх үүсвэр
| Нар, салхи, усны эрчим хүч болон газрын гүний дулаан ашиглан ажилладаг тоног төхөөрөмж: - Нарны зайн систем /нарны зайн дэлгэц, зай хураагуур, тогтворжуулагч г.м/ - Нарны зайн ус халаагуур - Нарны зайгаар ажилладаг шахуурга /Усалгааны болон бусад төрлийн шахуурга/ - Газрын гүний дулаан ашиглах бага оврын халаагч насос - Салхин сэнс Сэргээгдэх эрчим хүчтэй хосолмол дизель генератор /эрчим хүч гаргаж авах зориулалттай генераторууд/.
|
Цэвэр түлш /Боловсруулсан түлш
| Шингэрүүлсэн хийн түлш /газ/; Шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг ахуйн хэрэглээний хэрэгсэл болон нийтийн хоолны тоног төхөөрөмж; Тээврийн хэрэгслийг нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг түлшээр /шингэрүүлсэн хий, г.м./ ажилладаг хөдөлгүүртэй, эсхүл бензин болон нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг түлшээр ажилладаг хос тэжээлтэй болгох; Био-түлш; Шахмал түлш: - Коксжсон нүүрс - Био массын шахмал түлш - Үртсэн шахмал түлш Цахилгаан автомашины цэнэглэх станцууд болон цэвэр түлшээр явдаг тээврийн хэрэгслийн түлш авах тусгайлсан дэд бүтэц /газрын тосноос гаралтай түлш түгээх станцуудаас ялгаатай/;
|
Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй машин болон тоног төхөөрөмж.
| Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй авто машин; - Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй тоног төхөөрөмж /өвсний хадуур, зарим үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж г.м/.
|
Орчны бохирдлоос сэргийлэх, бууруулах шийдэл
| Агаарын чанар - Үйлдвэр, машин, яндан зэргээс ялгарах утааны шүүлтүүр; - Хүхэр болон нитритийг бууруулах, саармагжуулах байгууламж, шүүлтүүр. Хөрс: - Хөрсний бохирдол бууруулах/сэргээх шийдэл; - Био жорлон, контайнерт суурилсан жорлон, хуурай жорлон.
|
Усны хэмнэлт
| Ус хэмнэх, хуримтлуулах, хадгалах, ухаалгаар хуваарилах, түгээх технологи/шийдэл; Ус, саарал ус дахин ашиглах болон дахин боловсруулах шийдэл; - Хаягдал ус, шүүрлийн ус цэвэрлэх байгууламжууд.
|
Хог хаягдал дахин боловсруулах
| Төрөл бүрийн хог хаягдал ангилан цуглуулах, дахин боловсруулах, дахин ашиглахтай холбоотой тоног төхөөрөмж; Түүхий эд материал ашиглалтыг багасгах, тойрог эдийн засаг, хэрэглээг дэмжих үйл ажиллагаа.
|
Тогтвортой хөдөө аж ахуй
| Газар хагалах, услах болон бусад төрлийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйл ажиллагаанд ус, цахилгаан эрчим хүч хэмнэх, газар ашиглалтыг бууруулах шийдэл; Газрыг үр ашигтай байдлаар тариалалтад бэлтгэх, хөрс ашиглахгүйгээр ургамал тарих; Хөрсний гэмтлийг багасгах боломжтой тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө оруулалт; Ургацыг ихэсгэх, нэгж бүтээгдэхүүний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдэл; Органик хог хаягдлыг ашиглан компост /бордоо/ үйлдвэрлэх; - Тогтвортой хөдөө аж ахуйн гэрчилгээ бүхий бүтээгдэхүүн /жишээлбэл: тогтвортой ноос, ноолуурын Sustainable Fiber Alliance гэрчилгээ, г.м./.
|