
ХасБанк нь дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломж бүхий ВИЗА брэнд картыг Танд санал болгож байна.
Давуу тал:
- Монгол Улс болон гадаад оронд төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх;
- Та төгрөгийн дансаа ашиглаж гадаадад төлбөр, тооцоо гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд гүйлгээ хийсэн валютын төрлөөс хамааран банк бэлэн бус ханшаар хөрвүүлэн тооцох болно;
- Картын дансандаа барьцаа (дансны доод үлдэгдэл) байршуулах шаардлагагүй;
- ХасБанкны харилцах дансаа картдаа холбуулж ашиглах;
- Зээлийн эрх нээлгэх;
- Хөнгөлөлттэй нөхцлөөр дэд карт нээлгэх;
- Интернэт банк ашиглан картын дансаа 24 цаг хянах.
Мөн та ВИЗА Платинум картыг сонгосноор дараах үйлчилгээг олон улсад авах боломжтой юм. Үүнд:
- Тус картыг дагалддаг Priority Pass гишүүнчлэлийн картыг ашиглан дэлхийн 600 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхимд нэвтрэх эрхтэй. VIP танхимууд нь дараах үйлчилгээг танд үзүүлнэ:
- Интернэтийн сүлжээ;
- Хурлын өрөө;
- Хөнгөн зууш, ундааны зүйлс;
- Амрах ая тухтай орчин.
Priority Pass картаар нисэх буудлын VIP танхимд нэвтрэхэд төлбөртэй байдаг бөгөөд үйлчлүүлсний дараа харилцагчийн данснаас суутгаж авдаг.
Тус картыг дагалддаг Priority Pass гишүүнчлэлийн картыг ашиглан дэлхийн 600 гаруй олон улсын нисэх буудлын VIP танхим, лоунжид $28-$32-р нэвтрэх эрхтэй.
Тухайн лоунжид нэвтэрсний дараа авах үйлчилгээний төлбөр нь лоунжаас хамааран нэмэлт төлбөртэй.
VIP танхимуудын дэлгэрэнгүй жагсаалтыг www.prioritypass.com/lounges цахим хуудсанд хандаж харна уу.
- Мэдээлэл тусламжийн үйлчилгээ авах;
- Олон улсын нэр хүндтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
- Зочид буудал, амралтын газрын мэдээлэл /хаяг, цагийн хуваарь, утасны дугаар/ авах, захиалга хийх;
- Нислэгийн тийз, цагийн хуваарийн мэдээлэл авах, захиалга хийх.
Картын үйлчилгээний нөхцөл:
Нөхцөл | Хураамж, шимтгэл | |
---|---|---|
Жилийн хураамж | 300,000 төг | |
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар | 20,000,000 төг | |
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар | 20,000,000 төг | |
Карт нөхөн авах | - | |
Хүргэлтийн хураамж | 5,500 төг | |
ПИН код нөхөн авах | - | |
Дэд карт эзэмшигчийн жилийн хураамж | 50,000 төг | |
Бэлэн мөнгө авах | ХасБанкны АТМ | 0₮ |
Гадаадын банкнаас /АТМ/ | 1.5% (хамгийн багадаа 3.000₮) | |
ХасБанкны салбараас ам.доллар авах | 0.25% | |
ХасБанкны салбараас төгрөг авах | 200₮ | |
АТМ дээр дансны үлдэгдэл шалгах | ХасБанкны АТМ | 0₮ |
Дотоодын бусад банк | 200₮ | |
Гадаадын АТМ | 1000₮ буюу тэнцэхүйц валют |
Бүрдүүлэх материал:
- Монгол улсын иргэн бол - иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт;
- Гадаадын иргэн бол - түр оршин суух үнэмлэх;
Санал болгох
Интернэт холбогдсон дурын төхөөрөмж, ухаалаг утасны апп ашиглан банкны боломжит бүх үйлчилгээг 24/7 танд хүргэнэ. Хурууны үзүүрээр банкаа...