Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Хүний нөөц

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

  • Шударга, нээлттэй, ил тод байх;
  • Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн  нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
  • Банкны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд  нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.
НэрХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ (CUSTOMER EXPERIENCE)
Үндсэн чиг үүрэг
  • Стратегит нийцсэн Харилцагчийн үйлчилгээний бодлого болон стандартыг боловсруулан нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих,
  • Харилцагчийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тасралтгүй сайжруулах 
  • Харилцагчийн хэрэгцээг тодорхойлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн үнэнч харилцагчийг бий болгох, 
  • Харилцагч төвтэй соёлыг төлөвшүүлэх
Шаардлага
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй 
  • “Customer Experience” чиглэлд мэргэшсэн, удирдах албан тушаалтнаар 3-аас дээш жил ажилласан туршлагатай; (Банк санхүүгийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.) 
  • Харилцааны өндөр ур чадвартай,
  • Стратеги & Манлайллын чадвартай,
  • Үр ашигтай харилцах болон хэлэлцээр хийх ур чадвартай, 
  • Шинийг санаачлагч,
  • Оновчтой шийдвэр гаргах ур чадвартай
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.10.10
Огноо2025.09.23
НэрИРГЭДИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
Үндсэн чиг үүрэг
  • Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги тодорхойлох, борлуулалтын бодлогыг хариуцаж ажиллах.
  • Иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Сегментэд чиглэсэн харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний онцлог нөхцлүүдийг тодорхойлж, борлуулалтын  чиг үүрэгтэй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, 
  • Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргах,
  • Бүтээгдэхүүний бодлого, журам боловсруулах, шинэчлэх.
ШаардлагаБоловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
  • Асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрлэх чадвартай
  • Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
  • Албан харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.17
Огноо2025.09.15
Нэр
БАНКИР /АРХАНГАЙ САЛБАР/
Үндсэн чиг үүрэг

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болох бизнес уулзалт, борлуулалт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх, хариуцсан харилцагчийн бааз суурийг бүрдүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах;
  • Зээлийн хүсэлтийг хүлээн авч, зээл хүсэгчийн тайлан баланс, санхүүгийн мэдээлэлд үндэслэн хараат бус байдлаар шинжилгээ хийх, олгож болох зээлийн хэмжээг тогтоох; 
  • Хариуцсан зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багцын чанарыг сайжруулах, бууруулах, зохистой түвшинд барих.
Шаардлага
  • Банк санхүү, эдийн засаг,  нягтлан бодох, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Зээлийн чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Зээлийн шинжилгээ, судалгаа хийх сургалтанд хамрагдсан байх;
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Харилцаа, борлуулалтын ур чадвартай байх.
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-ээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү.
Огноо2025.09.10
Нэр
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
Банкны зорилго, зорилтод хүрэхэд хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж бүрдүүлэх, сонгон шалгаруулах, хүний нөөцийн удирдлагыг  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын соёлыг түгээх, бэхжүүлэхтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулах, холбогдох ажилтнуудыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах.
Шаардлага
  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэшлээр бакалавраас дээш зэрэгтэй;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай;
  • Хүний нөөцийн бичиг баримт боловсруулж байсан бол давуу талтай;
  • Хурдан суралцагч, шинийг санаачлагч таныг ХасБанк ажилд урьж байна.
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.12
Огноо
2025.09.12
НэрТУСЛАХ АУДИТОР
Үндсэн чиг үүрэг
  • ДАГ-ын стратеги зорилтыг тодорхойлоход оролцох, аудитын жилийн эрсдэлд суурилсан ажлын төлөвлөгөө боловсруулахад оролцох, төлөвлөгөөт ажлуудыг ажлын хэсгүүдэд хуваарилах, ажлын чанарт хяналт тавьж ажиллах;
  • Аудитыг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу өөрт хуваарилагдах хэсгийг хугацааны болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, баримтжуулах, нэгж аудитын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулан, шинжилгээ хийн боловсруулах, ажлын баримт бүрэн бүрдүүлэх, ажлын баримтыг баталгаажуулах;
  • Аудитын тайлагналын үе шатанд оролцон өөрийн хариуцсан хэсэгт хамаарах зөвлөмж, тайлангийн хэсгийг бичих;
  • Аудитаар илэрсэн асуудал бүрд эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмжийг өөрийн хариуцсан хэсэгт бичиж холбогдох удирдлага танилцуулах
Шаардлага
  • Эдийн засаг, бизнес, санхүү болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • ливаад үнэлэлт дүгнэлт өгөх, шинжилгээ судалгаа хийх;
  • Бичиг баримт, боловсруулах, тусгай техник болон програм хангамж хэрэглэх;
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.05
Огноо2025.09.05
НэрХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР / ПРЕМИУМ САЛБАР
Үндсэн чиг үүрэг
  • Эх үүсвэр татан төвлөрүүлэх, банкны үнэ цэнтэй харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор, чанартай хүргэх үйл ажиллагааг бодлого журмын дагуу гүйцэтгэх, эх үүсвэрийн өсөлтийг зорилтот түвшинд хангаж ажиллах;
  • Зээл хүссэн харилцагчидтай уулзалт хийж, шаардлага хангасан харилцагч нарын өргөдлийг хүлээн авч, судалгаа хийж, санал тооцоолол боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулж шийдвэр гаргуулах,
  • Зээлийн гэрээний дагуу эргэн төлүүлэх ажлыг хариуцаж ажиллах, журмын дагуу төлүүлэх арга хэмжээ авах, зээлийн хяналтыг зайнаас болон газар дээр хийх.
Шаардлага
  • Эдийн засаг, банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно.
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэх ХАРИЛЦААНЫ ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ;
  • Олон нийттэй харилцах ажилд дуртай;
  • Хариуцлагатай, нягт нямбай, өндөр ёс зүйтэй;
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.12
Огноо2025.09.12
НэрЭРСДЭЛИЙН ЗАГВАР, ШИНЖИЛГЭЭНИЙ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэг
  • Эрсдэлийн загваруудыг хөгжүүлэх, шинэчлэн сайжруулах, хяналт тавих, буцаан шалгалт хийх;
  • Зах зээлийн эрсдэл, зээлийн багцын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэм хэмжээг тодорхойлох, холбогдох шинжилгээ хийх;
  • Өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх.
Шаардлага
  • Эдийн засаг, санхүү, математик, статистик зэрэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
  • Санхүүгийн тайланд шинжилгээ хийх чадвартай;
  • Тоон өгөгдөл дээр ажиллах, тооцоолон бодох чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний хэлний мэдлэгтэй;
  • Python, R,SQL эсвэл аль нэг программын хэл мэддэг бол давуу тал болно;
  • Шинийг санаачлах, сурах өндөр эрмэлзэлтэй;
  • Туршлага: Эрсдэлийн удирдлага, санхүүгийн шинжилгээ, актив пассивын удирдлага, өгөгдлийн шинжилгээ чиглэлээр банк санхүүгийн салбарт 3-с доошгүй жил ажилласан байвал давуу тал болно.
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.12
Огноо2025.09.12
НэрХЭРЭГЛЭЭНИЙ БАНКНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгӨрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах, 
  • Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх,
  • Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах,    
  • Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх,
  • Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх, 

Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих

ШаардлагаБоловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлийн мэдлэг, туршлагатай бол давуу талтай,

Ур чадвар:

  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл боловсруулах ур чадвартай,
  • Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр дата боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
  • Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадвартай,      
  • Албан харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.12
Огноо2025.09.12
Нэр
ПРОГРАММ ХӨГЖҮҮЛЭГЧ
Үндсэн чиг үүрэг
  • Техникийн бичиг баримт боловсруулах, батлагдсан бодлого, журам, аргачлалын дагуу чанар, стандартын шаардлага хангасан програм хангамж хөгжүүлэх, сайжруулах, засварлах
Шаардлага
  • Обьект хандалтат програмчлалын үндсэн ойлголтой, програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Java Script, Angular JS, .Net, Flutter аль нэг дээр мэдлэгтэй бол давуу тал болно).
  • Өгөгдлийн сангийн зохих түвшний мэдлэгтэй байх. (Oracle SQL мэдлэгтэй бол давуу тал болно).
  • Сурч хөгжих эрмэлзлэлтэй, багаар болон бие даан ажиллах чадвартай, хариуцлагатай, идэвхи санаачилгатай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
     Дараах чиглэлийн аль нэг дээр туршлатай бол давуу  тал болно.
  • Java, Java Script ( React Native, Flutter, Angular, Low Code )  - аль нэгийг  ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон эсвэл энэ чиглэлээр туршлагатай бол
  • Full Stuck – р ажиллаж байсан туршлагатай бол
  • Oracle, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан дээр ажиллаж байсан бол
Холбоо барих
Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.09.10
Огноо
2025.09.10