Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ТэнГэр Санхүүгийн Нэгдэл-Спорт явган аялал 2012

 Тэнгэр Санхүүгийн Нэгдэл нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэхийн сацуу эрдэнэт хүн бол байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө хэмээн үздэг. Тийм учраас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь нийт ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн оролцоо, болон, сайн сайхны төлөө олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Ажиллагсдын дунд зохион байгуулдаг олон нийтийн үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох, олон хүмүүсийг хамруулах зорилгоор байгууллагын 1,600 гаруй ажилчдаас авсан судалгаан дээр үндэслэн “Сайн сайхан оршихуй” нэртэй цогц хөтөлбөрийг боловсруулан гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг нь 6 сарын 23, 24 нд болсон спорт явган аялал байлаа.

Уг явган аялалд ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн болон үүний охин компаниуд болох ХасБанк, ХасЛизинг ХХК, ХасСекьюрити ХХК, Тэнгэр Солюшнс ХХК болон Тэнгэр Даатгал ХХК-ний 400 гаруй ажилчид оролцсон байна. Нийт ажиллагсдын бүрэлдэхүүн явган аяллаа байгаль дэлхийдээ тустай зүйл хийж эхлүүлсэн нь үнэхээр бахархууштай байв. Ажилчид Төв аймгийн Эрдэнэ сумын баян давааны ойролцоох булгийн эхийг тойруулан малын хөлөөс хамгаалсан хашаа барилаа.

Бие бүрэлдэхүүн цааш уул гүвээтэй 12.7 км орчим замыг явган туулж туул голын эрэг дээр буудаллаа. Ажилчдын дунд зохиогдсон хамгийн эхний уралдаант тэмцээн нь уулын оргил булаалдах тэмцээн байсан юм. 5 багуудын дунд хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж “Аварга” баг түрүүлж, “Аянга” баг 2-р байр, “Симба” баг 3-р байр тус тус эзэллээ.

Энэхүү спорт явган аялал нь ажиллагсдад биеийн тамираа хөгжүүлэх, эрүүл агаарт алжаал ядаргаагаа тайлж хөгжөөнт тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох, мөн хамт олноороо нэгэн өдрийг сайхан өнгөрөөж илүү эвсэг хамт олон болох боломжийг олгосон юм. бөгөөд аялалд оролцсон ажиллагсдын сэтгэгдэл өндөр байлаа.

БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ