Нэр
| КАРТ, ТӨЛБӨР ТООЦООНЫ МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг
| - Карт, төлбөр тооцооны бизнесийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үүний хүрээнд салбар тооцооны төв, бусад нэгжүүдтэй хамтарч ажиллах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл удирдаж ажиллах
- Карт, төлбөр тооцооны бүтээгдэхүүнтэй холбоотой системүүдийг эзэмшиж, хяналт тавих
|
Шаардлага
| - Боловсрол: Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшил: Бизнесийн удирдлага, мэдээллийн технологи, борлуулалт, маркетинг
- Туршлага: Банк, санхүү, цахим үйлчилгээний салбарт хамгийн багадаа 3 жил ажилласан байвал давуу тал болно.
Ур чадвар: - Албан бичгийн төсөл бэлтгэх;
- Судалгаа, дүн шинжилгээ хийх;
- Бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай;
- Хүнтэй харилцах;
- Картын бизнесийн талаарх мэдлэг, туршлагатай бол сайн;
- Англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
|
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.08.22
|
Огноо
| 2025.08.04
|