Type search keyword

ХЭРЭГЛЭЭНИЙ БАНКНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН

НэрХЭРЭГЛЭЭНИЙ БАНКНЫ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн чиг үүрэгӨрсөлдөөний байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинэ хандлага, өөрчлөлттэй уялдуулан иргэдийн сегментийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцан ажиллах, 
  • Иргэдийн хэрэглээний сегментийн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх,
  • Иргэдийн сегментийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  Онлайн цахим сувгийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, бүтээгдэхүүний төслийг бизнес талаас хариуцан ажиллах,    
  • Өрсөлдөөн, хэрэглэгч, зах зээлийн хандлагын судалгаа, шинжилгээ хийх,
  • Борлуулалтын аян, маркетинг идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулах, борлуулалтын чиг үүрэг бүхий нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх, 

Даатгал, лизинг, хэрэглээний худалдан авалт гэх мэт банкны бус бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах, хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хариуцах, хяналт тавих

ШаардлагаБоловсрол: Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй

Туршлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, төслийн удирдлагын чиглэлийн мэдлэг, туршлагатай бол давуу талтай,

Ур чадвар:

  • Харилцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл боловсруулах ур чадвартай,
  • Маркетинг, борлуулалт, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр дата боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, харьцуулсан дүгнэлт гаргах чадвартай
  • Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх ур чадвартай,      
  • Албан харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшиний мэдлэгтэй байх
Холбоо барихТа бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.08.22
Огноо2025.08.01