Human resources
Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:
- Шударга, нээлттэй, ил тод явуулна;
- Шалгаруулалтыг явуулахдаа мэдлэг, туршлага, дадлагатай, ажил гүйцэтгэх өндөр ур чадвартай, банкинд мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь Банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, банкинд хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшилахгүй тохиолдолд тодорхой албан тушаалд сонгон шалгаруулж, тэдгээрийг хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ;
- Банкны ажиллагсдад албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор Банкинд шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд дотроосоо нэн тэргүүнд өрсөлдүүлэх бодлого баримтална.
Нэр | ТӨСЛИЙН МЕНЕЖЕР |
Үндсэн чиг үүрэг | - Олон улсын төслийн удирдлагын аргачлалд нийцүүлэн төслийн удирдлагын процессыг шинэчилж сайжруулах, мэдээллийн технологийн төслүүдийн хувьд төслийн удирдлагаар хангах болон төслийн удирдлагын бодлого журмын хэрэгжилтийг хянах, дэмжлэг үзүүлэх;
- Төслийн удирдлагын аргачлалын дагуу хариуцсан төслийг удирдах, төслийг удирдахтай холбоотой үүргүүдийг гүйцэтгэх;
- Төслийг хэрэгжүүлж буй процессуудад анализ хийж сайжруулалтуудыг олон улсын аргачлалд нийцүүлэн гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үүргүүдийг гүйцэтгэх;
- Төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах;
- Төслүүдийн явцын мэдээллүүдийг цуглуулж, нэгтгэж тайлагнах, PMIS бүрдүүлэх;
- Төслийн удирдлагын сургалт явуулах;
|
Шаардлага | - Мэдээллийн технологи, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Төслийн мэргэжилтэн эсвэл төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай,
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх.
НЭМЭЛТ ШААРДЛАГА: - Төрөл бүрийн харилцааг удирдах, манлайлах чадвартай (communication and leadership);
- Шинжилгээ, судалгаа хийх, дүгнэлт гаргах чадвартай;
- Тодорхойгүй нөхцөлд шийдэл олох, гарцыг хайх чадвартай (problem solving);
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2024.05.03 |
Огноо | 2025.08.19 |
Нэр
| СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭГЧ
|
Үндсэн чиг үүрэг
| - Банкинд ашиглагддаг системүүдийн програм хангамжийн шинэчлэлт, өөрчлөлт болон шинээр нэвтрүүлж буй системийг чанарыг шалган баталгаажуулах.
- Үндсэн систем болон картын системийн шинэчлэл, судалгааны төслүүдэд орж судалгаа, туршилтын ажлуудыг хариуцан ажиллана.
- Систем хоорондын интеграцын код бичих, хөгжүүлэх, шийдэл боловсруулах.
|
Шаардлага
| - Системийн загвар, шийдэл ойлгох, боловсруулах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч, багаар ажиллах чадвартай;
- Картын систем, процессын талаар мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл: Шинэ төгсөгчид нээлттэй. |
Холбоо барих
| Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15
|
| 2025.05.10
|
Нэр | ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /САЛБАР, ТООЦООНЫ ТӨВҮҮД/ |
Үндсэн чиг үүрэг | - Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, харилцагчийн үйлчилгээний нэгдсэн стандартын дагуу сурталчлах, борлуулах
|
Шаардлага | - Боловсрол: Дээд
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх харилцааны ур чадвартай;
- Олон нийттэй харилцах ажилд дуртай;
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай;
- Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2025.06.15 |
| 2025.05.10 |
Нэр | ТӨСӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Цахим төлбөрийн хэрэгсэл, сувагтай холбоотой дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, сайжруулах төсөлд оролцох, удирдах, нэвтрүүлэх, түүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах. |
Шаардлага | - Дээд боловсролтой
- Төслийн удирдлага, Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
- Бүтээлч, шинийг санаачлагч, ярих, илтгэх чадвартай
- Банкны болон техник технологийн талаар мэдлэг сонирхолтой
- Судалгаа шинжилгээ хийх, түүнд тулгуурлан дүн шинжилгээ хийх, тайлагнах, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (Бизнесийн ба техникийн салбарын)
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол анкет бөглөх эсхүл өөрийн CV-ээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.05.20
|
Нэр | НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР |
Үндсэн чиг үүрэг | - Банкны актив, пассивыг хамгийн бага эрсдэлийн түвшинд хамгийн их ашигтайгаар удирдан ажиллах, актив пассивын удирдлагын журам зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.
|
Шаардлага | - Банк-санхүүгийн байгууллагад 5-с дээш жил ажилласан ажлын туршлагатай,
- Актив-пассив болон санхүүгийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. Эрсдэл болон Санхүүгийн шинжилгээ үнэлгээгээр ажиллаж байсан байж болно.
- Санхүүгийн төлөвлөлт-мөнгөн урсгал хийх чадвартай, логик болон анализ мэдлэг өндөртэй,
- Presentation skills good
- Англи хэлний түвшин (IELTS 6.0-6.5 level)
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.17 |
Нэр | МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Банкны брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулах, худалдан авах сэдлийг төрүүлэх зорилгоор сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хийх, зорилтот харилцагчдад зөв сувгаар, оновчтой хүргэх.
|
Шаардлага | - Бизнесийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
- Бүтээлч сэтгэлгээтэй;
- Бусадтай харилцах, хэлэлцээр хийх, төлөвлөх ур чадвартай;
- Идэвх санаачилгатай, цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай;
- Үнэнч шударга, ёс зүйтэй байх;
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.03 |
Нэр | ТУЗ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | - Банкны ТУЗ-ийн портал дээр шаардлага хангасан мэдээллийг цаг тухай бүрт байрлуулж мэдээллээр хангах
- Удирдах зөвлөл, хорооны зарим хуралдааны тэмдэглэл хөтлөх;
- ТУЗ болон ТУЗ-ийн хороодоос өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг хангуулах
- ТУЗ-тэй холбоотой бичиг баримт, ТУЗ-өөс баталсан тогтоол, хурлын тэмдэглэл болон ТУЗ-д урьдчилан танилцуулах хурлын материал орчуулах
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах – холбогдох мэдээлэл, тайланг эрх бүхий байгууллагуудад хуульд заасан хугацаанд хүргүүлэхэд анхаарч ажиллах
- ТУЗ-ийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгууллагын дотоод болон байгууллагаас гадагш харилцааг зохицуулах
- ТУЗ болон ТУЗ-ийн хороодоос батлан гаргасан тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох бичиг баримтын бүртгэлийг хөтлөх, хадгалах
- Банкны жилийн тайлан бэлдэх, батлахад туслалцаа үзүүлэх
- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болон ТУЗ-ийн гишүүд, түүнчлэн бусад харилцагч талуудын харилцаа холбоог ханган ажиллах
- ТУЗ-ийн нарийн бичгийн даргын өдөр тутмын ажилд туслалцаа үзүүлэх
|
Шаардлага | - Англи хэлээр орчуулга хийх, мэйлээр зохистой харилцахад хүрэлцэхүйц түвшний мэдлэгтэй
- Дээд боловсролтой, Хуулийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно
- Компанийн тухай хуулийн зохих мэдлэгтэй бол давуу тал болно
|
Нэр
| ЦАХИМ САЛБАРЫН ЗАХИРАЛ |
Үндсэн чиг үүрэг
| - Банкны стратеги бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цахим салбарын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэх, хянах, тайлагнах
- Шууд удирдлагад байх ажилтнуудыг удирдлагаар хангах, сургаж хөгжүүлэх, заавар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, удирдан манлайлах
|
Шаардлага
| - Цахим салбарын борлуулалт, төсөв, төлөвлөгөө, ашигт ажиллагаа, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, орон тоог удирдах, ажлын байрны оновчлол хийх, цахим харилцагчийн үйлчилгээний бодлого, стандартыг боловсруулах, мөрдүүлэх, харилцагчийн гомдол саналыг удирдах, процесс сайжруулах
- Цахим борлуулалтын стратеги, тактик боловсруулах, борлуулалтыг дэмжих дэвшилтэд технилоги, хэрэгсэлүүд нэвтрүүлэх, цахим салбарын ажилтнуудын сургалт хөгжлийг удирдах
- Цахим зээл, харилцах, хадгаламж, карт болон бусад цахим бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагааны эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд цахим салбарын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах
|