Хайх зүйлээ бичнэ үү

Ногоон бизнесийн зээл


Хугацаа

5 жил хүртэл


Хүү

Жилийн: 16.2% - 18.0%


Зээлийн хүсэлт илгээх


Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр төлнө.

Ногоон бизнесийн зээл

Эрчим хүчний хэмнэлттэй эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан зээл.

Зээлийн нөхцөл:

нөхцөл
үзүүлэлт
Валют
Төгрөг
Зээлийн хүү (жил)
16.2% - 18.0%
Зээлийн хугацаа
5 хүртэл жил
Зээлийн нэмэлт шалгуур
20% болон түүнээс дээш хувиар эрчим хүчийг хэмнэх эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаа баталгаажуулсан байх

Зээлийн зориулалт:

Дор дурдсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгч болон эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгчид дараах зориулалтаар зээл олгоно. Үүнд:
Барилгын засвар, сайжруулалт (цахилгааны хувьд)
  1. Цахилгаан утас солих;

  2. Трансформатор солих;

  3. Цахилгааны тоолуур;

  4. Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг (LED, CFL гэрэл);

Барилгын засвар, сайжруулалт (барилгын бүтцийн хувьд)
  1. Барилгын дулааны шугам сүлжээг сайжруулах;

  2. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал болон барилгын дулаалгын материал;

  3. Дулаан дамжуулах шугамын дулаалга/сайжруулалт;

  4. Дулааны хэмнэлттэй вакум цонх, хаалга;

  5. Гэрийн дулаалга.

Эрчим хүчний хэмнэлттэй сууц, барилга
Эрчим хүчний хэмнэлтийн паспорт нь А, В, С ангиллын аль нэгд багтаж буй хашаа байшин, амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байр барих
Халаалт, хөргөлтийн систем
  1. Халаалт, халуун ус, хөргөлт, агаар сэлгэлтийн системийн автоматжуулалтын тоноглол;

  2. Heat only boiler буюу усан халаалтын зуух засаж сайжруулах болон солих;

  3. Эрчим хүчний хэмнэлттэй зуух;

  4. Эйр кондейшн сайжруулах болон солих;

  5. Дулааны тоолуур;

  6. Цахилгаан болон дулааныг хосолсон байдлаар (co-generation) гаргах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах;

  7. Тригенераци /дулаан, хөргөлт, цахилгаан хамт үйлдвэрлэх/ шийдэл.

Тоног төхөөрөмжийг солих/шинэчлэх
  1. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр солих;

  2. Боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл:
      - Усны хэмнэлттэй тоног төхөөрөмж
      - Хаягдал усаа дахин ашиглах төхөөрөмж

  3. Супермаркет, худалдааны төвүүд болон агуулахад ашиглах зориулалттай хөлдөөгч, хөргөгчийн систем;

  4. Эрчим хүчний хэмнэлттэй ахуйн цахилгаан хэрэгсэл.

Дулааныг эргүүлэн ашиглах/ Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх
  1. Агаарын дулаан эргүүлэн ашиглагч дулаан солилцуур (heat recovery), илүүдэл дулааныг цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүч болгон ашиглах;

  2. Хог хаягдал эсвэл био массыг бүрэн шатааж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх;

  3. Био массаас газ үйлдвэрлэх.
Сэргээгдэх эрчим хүч/ Эрчим хүчний бусад эх үүсвэр
  1. Нар, салхи, усны эрчим хүч болон газрын гүний дулаан ашиглан ажилладаг тоног төхөөрөмж:
      - Нарны зайн систем /нарны зайн дэлгэц, зай хураагуур, тогтворжуулагч г.м/
      - Нарны зайн ус халаагуур
      - Нарны зайгаар ажилладаг шахуурга /Усалгааны болон бусад төрлийн шахуурга/
      - Газрын гүний дулаан ашиглах бага оврын халаагч насос
      - Салхин сэнс 

  2. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолмол дизель генератор /эрчим хүч гаргаж авах зориулалттай генераторууд/.

Цэвэр түлш /Боловсруулсан түлш
  1. Шингэрүүлсэн хийн түлш /газ/;

  2. Шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг ахуйн хэрэглээний хэрэгсэл болон нийтийн хоолны тоног төхөөрөмж;

  3. Тээврийн хэрэгслийг нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг түлшээр /шингэрүүлсэн хий, г.м./ ажилладаг хөдөлгүүртэй, эсхүл бензин болон нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг түлшээр ажилладаг хос тэжээлтэй болгох;

  4. Био-түлш;

  5. Шахмал түлш:
      - Коксжсон нүүрс
      - Био массын шахмал түлш
     - Үртсэн шахмал түлш

  6. Цахилгаан автомашины цэнэглэх станцууд болон цэвэр түлшээр явдаг тээврийн хэрэгслийн түлш авах тусгайлсан дэд бүтэц /газрын тосноос гаралтай түлш түгээх станцуудаас ялгаатай/;

Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй машин болон тоног төхөөрөмж.
  1. Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй авто машин;

  2. Хос тэжээлт, эсхүл цахилгаан хөдөлгүүртэй тоног төхөөрөмж  /өвсний хадуур, зарим үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж г.м/.
Орчны бохирдлоос сэргийлэх, бууруулах шийдэл
  1. Агаарын чанар
      - Үйлдвэр, машин, яндан зэргээс ялгарах утааны шүүлтүүр;
      - Хүхэр болон нитритийг бууруулах, саармагжуулах байгууламж, шүүлтүүр.

  2. Хөрс:
      - Хөрсний бохирдол бууруулах/сэргээх шийдэл;
      - Био жорлон, контайнерт суурилсан жорлон, хуурай жорлон.

Усны хэмнэлт
  1. Ус хэмнэх, хуримтлуулах, хадгалах, ухаалгаар хуваарилах, түгээх технологи/шийдэл;

  2. Ус, саарал ус дахин ашиглах болон дахин боловсруулах шийдэл;

  3. Хаягдал ус, шүүрлийн ус цэвэрлэх байгууламжууд.
Хог хаягдал дахин боловсруулах
  1. Төрөл бүрийн хог хаягдал ангилан цуглуулах, дахин боловсруулах, дахин ашиглахтай холбоотой тоног төхөөрөмж;

  2. Түүхий эд материал ашиглалтыг багасгах, тойрог эдийн засаг, хэрэглээг дэмжих үйл ажиллагаа.

Тогтвортой хөдөө аж ахуй
  1. Газар хагалах, услах болон бусад төрлийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйл ажиллагаанд ус, цахилгаан эрчим хүч хэмнэх, газар ашиглалтыг бууруулах шийдэл;

  2. Газрыг үр ашигтай байдлаар тариалалтад бэлтгэх, хөрс ашиглахгүйгээр ургамал тарих;

  3. Хөрсний гэмтлийг багасгах боломжтой тоног төхөөрөмж болон бусад хөрөнгө оруулалт;

  4. Ургацыг ихэсгэх, нэгж бүтээгдэхүүний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдэл;

  5. Органик хог хаягдлыг ашиглан компост /бордоо/ үйлдвэрлэх;

  6. Тогтвортой хөдөө аж ахуйн гэрчилгээ бүхий бүтээгдэхүүн /жишээлбэл: тогтвортой ноос, ноолуурын Sustainable Fiber Alliance гэрчилгээ, г.м./.

Барьцаа, нөхцөл:

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад;
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.

Бүрдүүлэх материал:

  • ХасБанкны маягтын дагуу анкет;
  • Бизнесийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
  • Санхүүгийн тайлан /1-2жил/;
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
  • Хүлэмжийн хийн ялгарал эсхүл эрчим хүчийг 20-с доошгүй хувиар бууруулж буйг баталсан сертификат эсхүл лабораторийн дүгнэлт зэрэг бичиг баримт /Зөвхөн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд*/;
  • Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
  • Бусад.

* Эрчим хүчний хэмнэлттэй зуух, сайжруулсан түлш, вакуум цонх, барилгын дулаалгын материал.